АЖЛЫН ДҮРЭМТ ХУВЦАСНЫ ЕРӨНХИЙ АРЧИЛГАА

ҮРГЭЛЖ ...

1. ИЖИЛ ӨНГИЙН ХУВЦАСТАЙ УГААХ
2. ХҮЧТЭЙ ЦАЙРУУЛАГЧТАЙ БОДИС ХЭРЭГЛЭХГҮЙ БАЙХ
3. АЛЬ БОЛОХ ТЭНИЙЛГЭЖ ХАТААХ
4. ХУРЦ НАРАНД ХАТААХГҮЙ БАЙХ
5. ЗӨВХӨН ДОТОР ТАЛААС НЬ БҮЛЭЭН ИНДҮҮГЭЭР ИНДҮҮДЭХ
6. АВТОМАТ УГААЛГЫН МАШИНЫ ХАТААГЧААР ХАТААХГҮЙ БАЙХ
7. ХҮЧТЭЙ УГЗАРЧ САВЖ, ТАТАХГҮЙ БАЙХ
8. ЭЭЛЖИЙН ХУВЦАСТАЙ БАЙХ
9. ХУРЦ ҮНЭРТЭЙ ХУВЦАС ЗАЙЛАГЧ ХЭРЭГЛЭХГҮЙ БАЙХ
10. НҮҮРЭЭ БУДАХААСАА ӨМНӨ ӨМСӨХ
СОРОЧКАН ЦАМЦНЫ АРЧИЛГАА

Таны сорочкан цамцны эдэлгээ дараах хүчин зүлээс хамаарч элэгдэл нь харилцан адилгүй байна. 

Угаалгын машинаар эсвэл хүйтэн, бүлээн усанд гараар угаах
Угаалга хоорондын зайг хол байлгах - бүтэн цагаар өмсдөг тохиолдолд ээлжийн цамцтай байх
Урт хугацаагаар цайруулагчтай бодистой усанд дэвтээхгүй байх 
Өнгө алдуулахгүй гэсэн заавартай угаалгын бодис байсан ч угаалтын давтамжаас шалгаалан өнгөтэй хувцас аажмаар цайрдаг
Угааж буй усны хатуулга их бол элэгдэл хурдан байдаг.
Идүүгээ cotton тохиргоонд тааруулж уураар индүүдэх
Нарны гэрэлд удаан байх тусмаа өнгө өөрчлөлт гарах магадлалтай /өмсөх, хатаах үед/
Модон өлгүүрт өлгөж хатаах нь илүү тохиромжтой байдаг
ПИДЖАКНЫ АРЧИЛГАА

Та пиджакаа дараах байдлаар арчилбал хэрэглээ нь удаан байх боломжтой 

Хуурай хими цэвэрлэгээнд өгөх 
Зориулалтын өлгүүрт өлгөж хатаах, хадгалах
Удаан хугацаагаар өмссөн тохиолдолд сэрвээж тавих
Толбо болсон тохиолдолд бүхэлд нь угаахаас илүү тухайн хэсэгт нь содатай Усаар давуун/салфеткан цэвэрлэгээ хийх
Бүтэн цагаар ажиллахдаа өмсдөг бол ээлжийн пиджактай байх 
Уурын индүүгээр индүүдэх 
ӨМДНИЙ АРЧИЛГАА

Өмдны арчилгааг дараах байдлаар хийнэ.

Ойр ойрхон угаахгүй, ээлжийн өмдтэй байх
Гараар түлхүү угаах
Ижил өнгийн пиджак, жилеттэй бол хамтад нь хими цэвэрлэгээнд өгвөл өнгө нь аажимдаа зөрөх нь бага байна
Нарны хурц тусгалгүй газар хатаавал өнгө гандалт багатай байна.
Polyester эсвэл wool  тохирогоогоор индүүдэх
Угаалгын машины хатаагчаар хатаахаас зайлсхийх
Сайтар тэнилгэж хатаах
ЦУВНЫ АРЧИЛГАА

Та пиджакаа дараах байдлаар арчилбал хэрэглээ нь удаан байх боломжтой 

Хуурай хими цэвэрлэгээнд өгөх 
Зориулалтын өлгүүрт өлгөж хатаах, хадгалах
Удаан хугацаагаар өмссөн тохиолдолд сэрвээж тавих
Толбо болсон тохиолдолд бүхэлд нь угаахаас илүү тухайн хэсэгт нь содатай усаар давуун/салфеткан цэвэрлэгээ хийх
Угаалгын машины сэгсрэгчээс гаргаад тэнийлгэн өргөн мөртэй өлгүүрт хийж өлгөж хатаана