УТАС : 976-99075987
ТҮГЭЭМЭЛ АСУУЛТУУД
FAQ
Та 10:00-18:00 цагийн хооронд манай оффис-н 7772-8884 утсаар эсвэл order@katotex.com хаягаар холбоо тогтоон уулзалтын цаг товлон захиалга хийх процессыг эхлүүлэх боломжтой. Таны хүсч буй загвар, нэр төрөл, тоо хэмжээнээс хамааран үнийн санал боловсруулагдана.
Захиалгын бүтээгдэхүүний загварын скеч зураг гарнаас хойш загварын онцлог, нэр төрөл, тоо ширхэг зэргээс шалтгаалан 6 сар хүртэл хугацаанд хийгдэж захиалагч талд хүлээлгэн өгдөг.
Бүтээгдэхүүний үнэлгээг гаргасан загварыг дагуу тоо ширхэг, материалын төрөл, нэр төрлөөс шалтгаан бодогдож үнийн санал гарна. Бэлэн борлуулагдаж байгаа бүтээгдэхүүн тогтсон үнэтэй байна. Харин бэлэн бүтээгдэхүүнд нэмэлт ажиллагаа /хатгамал, хэвлэл гм/ оруулах тохиолдолд тухайн ажиллагааны нэмэлт үнэ ордог.
Бид банк санхүү оффисын хэрэгцээны, үйлчилгээний байгууллага, хүнс үйлдвэрлэл, спорт, гоо сайханы салон болон эмнэлэгийн байгууллагын дүрэмт хувцаснуудыг хийх боломжтой.
Та цаг товлон манай оффист ирж өмнө нь хийгдэж байсан дүрэмт хувцасны болон бэлэн бүтээгдэхүүний сэмпл загваруудтай танилцах боломжтой.
Манай веб хуудасны дор байх хэмжээс цэснээс бидний хэмжээний стандарт хүснэгтээр мэдээлэл авах боломжтой. Бид хийсэн ажлын туршлагад үндэслэн боловсруулсан хэмжээ тул зарим стандарт хэмжээнээс нарийвчал, нэршил нь өөр болохыг анхаараарай.