Skip to content
No results
Home
Corporate
Chef
Shop
About Us
Contact Us
catalogue
УТАС : 976-99075987
Home
Corporate
Chef
Shop
About Us
Contact Us
Search
Menu
МЭРГЭЖЛИЙН ДҮРЭМТ ХУВЦАСНЫ ҮЙЛДВЭР
ШИЛДЭГ ЗАГВАР, ЧАНАРТАЙ БҮТЭЭГДЭХҮҮН
Манай үйлдвэр 2021 оноос үндэс сууриа тавьж 2023 оноос албан ёсоор Катотекс хэмээх мэргэжлийн дүрэмт хувцасны үйлдвэр болон өргөжсөн.
Бид Michel Amazonka брэндийн албан байгууллагын дүрэмт хувцасны загвар гаргах, үйлдвэрлэн нийлүүлэх багаар анх үйл ажиллагаагаа эхлүүлсэн ба одоогоор 15 хүний бүрэлдэхүүнтэй, тоног төхөрөөмжийн шинэтгэл хийсэн 120м2 үйлдвэрийн цехтэй үйл ажиллагаа явуулж байна. Бид орчин үеийн чиг хандлагад нийцсэн загварлаг, бие эвтэйхэн, чанартай, өнгөлөг дүрэмт хувцсыг хэрэглэгчдэдээ хүргэхэд зорин ажиллаж, тухай захиалагч байгууллагын өнгө, ажлын онцлог, хэрэгцээ шаардлагад нийцсэн бүтээгдэхүүний загварын зохион бүтээж, үйлдвэрлэн нийлүүлнэ.
МАНАЙ БАГ ХАМТ ОЛОН
Хувцас загварын чиглэлээр баклавр түүнээс дээш зэрэгтэй шинэ залуу багийн бүрэлдэхүүнтэй европын шилдэг компаниудын туршлага дээр үндэслэн Монгол улсад ажлын дүрэмт хувцасны брэндийг бий болгохоор ажиллаж байна. Манай багийн гишүүд Michel Amazonka брэндийн бүтээгдэхүүндээ тавьдаг стандартын дагуу оёдлын технологийн гүйцэтгэл хийдэг ба уг брэндээс салаалан үүссэн баг бүрэлдэхүүн хариуцан ажилладаг. Менежемент, санхүү, загвар, зохион бүтээлт, үйлдвэрлэлийн чиглэлээр мэргэшсэн баг хамт олон юм.
БИДНИЙ ЯЛГАРАЛ
Бид орчин үеийн загвар дүрэмт хувцасны брэндийг бий болгохоор зориглож нэгж бүтээгдэхүүнд тавигдах шаардлагыг чанарын өндөр түвшинд байлгахад анхааран ажилладаг.
Дүрэмт хувцасны цогц загвар зохион бүтээлт хийх
Чанартай түүхий эдийн өргөн сонголттой байх
Өнгийн өргөн сонголт санал болгох
Бэлэн загваруудын тогтмол шинэчлэлтэй байлгах
Нэмэлт тусгайлсан өөрчлөлт буюу customization үйлчилгээ үзүүлэх
Онлайн платформоор дамжуулан мэдээлэл авах, худалдан авалт хийх
Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих, шинэ боловсон хүчин бэлтгэх
НЭМЭЛТ
Та манай бэлэн бүтээгдэхүүнийг сонгосон тохиолдолд дараах нэмэлт үйлчилгээг авах боломжтой
лого хатгамал
лого принт
нэхмэл пач /олон тоогоор/
нэрийн хатгамал
лого хуулга наалт
Танай байгууллага дүрэмт хувцасаа өөрчлөн шинэчлэх хэрэгцээтэй бол бидэнд хандаарай. Бид дараах үе шатаар тантай хамтран ажиллана. Энэхүү үйл явц нь тухайн байгууллын хэрэгцээ шаардлагад үндэслэн 6 хүртэл сарын хугацаанд үргэлжилдэг тул эртнээс хандах нь зүйтэй байдаг.
Уулзалт товлон шаардлагатай мэдээллийг солилцон загвар талаар ярих, хамтран ажиллах тохиролцоо гэрээ хийх
1. Загварын зургийг танилцуулах, шаардлагатай өөрчлөлтийг хийн батлуулах
2. Зохион бүтээлтийг хийх эх загвар гарган танилцуулах, шаардлагатай өөрчлөлтүүдийг хийх эцэслэх
3. Дүрэмт хувцсыг эсгүүрт оруулах
4. Дүрэмт хувцсыг оёдолд оруулах
5. Дүрэмт хувцасны эцсийн гүйцэтгэл чанарын шалгалтыг хийх
6. Дүрэмт хувцасыг хүлээлгэн өгөх
ХАМТРАН АЖИЛЛАХ